БШУЯ: Нэгдүгээр ангид орох сурагчдын бүртгэл энэ сарын 19-25-ны хооронд цахимаар явагдана

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:surguuli/240907606_864162437868252_8072386355729953645_n.jpg

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэгчдийн бүртгэл маргааш эхэлнэ. Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо жил бүр 40 мянгаар нэмэгдэж байгааг БШУЯ-наас мэдээллээ.

Бүртгэл энэ сарын 19-25-ны хооронд явагдана. Ингэхдээ шууд цахимаар бүртгүүлэх бөгөөд хаягийн ямар нэгэн зөрчилгүй байх ёстой юм байна. Улмаар энэ сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажиж, хүүхдүүдийг сургуульд нь хамран тойргийнх нь дагуу хамруулна.