БШУЯ: Зургаан настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрт хийгдсэн

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:surguuli/241044695_425803058888537_4888033250152065704_n.jpg

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750.661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.

legacy:тоо/299298977_186593733750563_340759066045927574_n.jpg

Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар зохион байгуулах аж. Зургаан настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид маргаашнаас эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл "И Монголиа" цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм.

Энэ сарын 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг таны утсанд мессеж илгээн мэдэгдэх юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах юм. Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн ихээр ханддаг 17 сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн 6 их сургуулийн үйл ажиллагааг онцгойлон анхаарах юм.

legacy:тоо/299127760_186593560417247_8224984378881207402_n.jpg legacy:тоо/299467852_186593673750569_1790147964665610783_n.jpg legacy:тоо/299669900_186593590417244_6115366857986458886_n.jpg legacy:тоо/299853134_186593663750570_3668201338049211845_n.jpg legacy:тоо/299987022_186593503750586_301447678818341076_n.jpg legacy:тоо/300349848_186593607083909_8468935066577965101_n.jpg

Эх сурвалж: БСШУЯ