Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл эхэллээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:surguuli/241044695_425803058888537_4888033250152065704_n.jpg

ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо жил бүр 40 мянгаар нэмэгдэж байгааг БШУЯ-наас мэдээллээ.

Бүртгэл энэ сарын 19-25-ны хооронд явагдана. Ингэхдээ шууд цахимаар бүртгүүлэх бөгөөд хаягийн ямар нэгэн зөрчилгүй байх ёстой юм байна. Улмаар энэ сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажиж, хүүхдүүдийг сургуульд нь хамран тойргийнх нь дагуу хамруулна.