МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн хичээл 07:40-д, МУБИС, ХААИС, ХҮИС-ийн хичээл 08:40-д эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:МУИС/277611509_975238186463146_4596463321706379510_n.jpg

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн нийслэл хотын автомашины хөдөлгөөний эрчим ихсэж, түгжрэл нэмэгддэг тул сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг есдүгээр сарынн 1-нд нэг дор эхлүүлэхгүй хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудын хичээллэж эхлэх цагийн хуваарьт зохицуулалтуудыг хийжээ. Тухайлбал, МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн хичээл өглөөний 07:40 цагт эхлэх бол МУБИС, ХААИС, ХҮИС-ийн хичээл 08:40 цагт эхлэх юм. СЭЗИС-ийн хичээл эхлэх цагт өөрчлөлт ороогүй бөгөөд өглөөний 07:40 цагт орно.