А.Гарамханд: Хаягийн зөрчлөөс үүдэн нэгдүгээр ангийн сурагчид бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин 15 сек
20
legacy:TSEG/huuhed/хүүхэдф.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрөөс /2022.08.19/ нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг E-mongolia цахим хуудсаар хийж эхэлсэн. БШУЯ-ны мэдээлснээр элсэгчид өөрийн харьяаллын тойрог дахь сургуульд хамрагдах бөгөөд түр оршин суугчийн хаягаар сургуульд хамрагдах боломжгүй буюу зөвхөн үндсэн хаягийн дагуу элсэх боломжтой юм. Гэвч хаягийн зөрчлөөс үүдэн зарим эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадахгүй байгаа аж.

Уг асуудлаар иргэн А.Гарамханд манай редакцад хандсан юм.

Тэрбээр "Манай үндсэн хаяг Хан-Уул дүүрэгт харьяалалтай. Харин Баянгол дүүрэгт түр оршин суудаг. Түр оршин суудаг нь үнэн гэдэг бичиг хорооноосоо аваад нэгдүгээр ангид орох хүүхдээ бүртгүүлэх гэсэн боловч миний хүүхдийг сургуульд орох боломжгүй гэлээ. Сургуулийн зүгээс зөвхөн e mongolia-д бүртгүүлсэн хүүхдүүдээ авч байгаа гэсэн.

Манай бусад хүүхдүүд Баянгол дүүрэгт буюу түр оршин суух хаягийнхаа дагуу сургуульд сурдаг. Гэтэл энэ жил сургуульд орох хүүхдээ бүртгүүлж чадахгүй байна. Боловсролын яамтай холбоо барихад мөн л үндсэн хаягийн дагуу элсэгчдийг бүртгэнэ, та нар нүүдэллэж амьдрах ёсгүй гэх утгатай зүйл хэлсэн.

Хүн ямар ч асуудалтай байж болно. Хөдөө орон нутгаас ирж амьдардаг, байр түрээсэлж тусдаа амьдардаг гээд олон асуудал байгаа. Энэ бол Үндсэн хуульд заасан хүүхдийн сурч боловсрох, амьдрах эрхийг нь хязгаарлаж байгаа зүйл. Энэ зохицуулалт нь үндсэн хуультайгаа авцалдахгүй байна." гэв.

Салбар яамны зүгээс элсэгчид өөрийн харьяаллын тойрог дахь сургуульд хамрагдах бөгөөд түр оршин суугчийн хаягаар сургуульд хамрагдах боломжгүй гэдгийг өмнө мэдээллэж байсан. Гэтэл бүртгэлийн өдөр болоход эцэг эхчүүд хаягийн зөрчлөөс үүдэн хүүхдээ бүртгүүлж чадахгүй хэвээр байгаа юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хамран сургах тойрог нь соц нийгмийн юмаа.Одоо капталист нийгэмд тохирохгүй хувилбар шүү дээ.Санаатай эргүүтэж байгаа.Мөн хүүхдийг 6настайд нь сургуульд оруулах буруу.7настайгаас яг таарна.Мөн ч их санал өгөх юм .Одоо тэр гадаадын хувийн сургуулиудын хүүхдүүд адилхан л хаягийнхаа дагуу гэрийнхээ дэргэд байдаг сургуульд явцгаагаач.Ямарт нь хууль дүрэмд захирагдах ямар нь Өндөр үнэтэй хувийн.гадаадын $ сургуульд зам бөглөөд зөөлгөх эрхтэй байдаг.

  • З
    Зочин

    Угаасаа тэнэг хүмүүс ажилладаг боловсролын яаманд энхамгалан цэдэвсүрэн гэх мэт