Баруун гурван аймгийн тогийг 4 хоног хязгаарлана

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:tsahilgaan/MPA PHOTO 2017 -4596.jpg

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийгдэхээр болжээ. Улмаар энэ сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг 06:00 цагаас орой 20:00 цаг хүртэл хязгаарлах юм байна. Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас ЦЭХ-ээр ханган ажиллах аж.

Оросын талын засварын ажилтай уялдуулан манай ЦДАШ-уудад засварын ажил хийгдэх тул ЦЭХ хэрэглэгчдийг зарим өдрүүдэд бүрэн хязгаарлахыг мэдэгдэж байна гэжээ.