Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй төгсөгчид өнөөдөр дахин шалгалт өгнө

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/зураг11 - 2022-02-14T105429.474.jpg

Элсэлтийн Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй шалгуулагч нар өнөөдөр давтан шалгалт өгнө. Тодруулбал, монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2, тавдугаар сарын 7-нд тус тус зохион байгуулсан бөгөөд энэхүү хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид өнөөдөр буюу наймдугаар сарын 20-нд дахин шалгалтад хамрагдах юм. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдана.