Бохирын шугам суурилуулж явсан 22 настай хоёр гэрээт ажилтан шороонд дарагдаж амиа алджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармагийн нэгдүгээр буудлын дэргэд шороо нурж, хоёр хүн дарагдсан гэсэн дуудлага 11:24 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход гэрээт ажилчин22 настай эрэгтэй Л, 22 настай эрэгтэй Г нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байжээ. Цогцсыг 7 метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.