Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан сумдад тарвага нутагшууллаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/тарвага нутагшуулах.jpg

Архангай аймгийн Батцэнгэл сумын Жарантай баг болон Хайрхан сумын Улаанчулуут багийн нутагт тарвага нутагшууллаа. Энэ талаар БОАЖЯ-аас мэдээлсэн ба,

"Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны БЦГ-аас 40 толгой тарвага барьж, төсөл хэрэгжих зорилтот нутгийн нэг болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Жарантай баг, Хайрхан сумын Улаанчулуут багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг зохион байгууллаа" гэжээ.