Сур харваачдаас допинг илрээгүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/sur harwaa.jpg

Mpa.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадамд дөрөв давсан 64 бөх болон сур харвааны шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 харваачаас допингийн шинжилгээ авч, сорьцыг БНСУ-руу илгээсэн. Энэ дагуу нийт 80 шинжилгээний хариу бүрэн гарч, өнөөдөр 64 бөхийн шинжилгээний хариуг олон нийтэд танилцуулсан ба улсын цолтой нэг бөхөөс допинг илрсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл сур харвааны шилдэг 16 бөхөөс допинг илрээгүй байна. Энэ талаар Монголын Үндэсний Харваачдын Холбооноос мэдээллээ.