С.Мөнхчулуун: АИ-92 автобензин зарахгүй байгаа ШТС-уудыг шалгана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:shatahuun123/241468289_150196130629412_7146532870917989915_n.jpg

Олон нийтийн сүлжээгээр Аи-92 автобензин зарахгүй байна гэх мэдээлэл тархаж байна. Иймээс ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун маргаашнаас эхлэн шалгах талаар хэллээ. Тэрбээр,

"Аи-92 автобензин зарахгүй байна гэх комментууд ирж байна. Яг хаанахын аль ШТС зарахгүй байгаа талаар бодит мэдээлэл ирүүлнэ үү. Маргааш шалгая. Нөөц хангалттай байгаа гэж мэдэгдэж байгаа. Зохиомол хомсдол үүсгэх нь хуулиар хориотой" гэжээ.