С.Эрдэнэ: АН-ын бүлгийг татан буулгаж байгаагаа УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:an buleg/244343445_4681486668556841_6884726892691566412_n.jpg

Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өнгөрсөн бямба гарагт хуралдаж, хууль бус ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн.

Тэгвэл дөнгөж сая энэ талаараа АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ тэрбээр "МАН-ынхантай кноп наймаалцсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг 8 жилийн хугацаатайгаар хөөж байна. Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг дэд даргынх нь ажлаас чөлөөлнө.

Улмаар өмнө нь 2 гишүүн хөөсөн, одоо 4 гишүүн хөөгдөж байгаа учир УИХ дахь АН-ын гишүүд бүлэг байгуулах тоонд хүрэхгүй учир бүлгээ татан буулгаж байна.

Уг асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатарт албан ёсоор хүргүүлнэ" гэв.