Ж.Батсуурийг АН-ын гишүүнээс хассан шийдвэрийг хүчингүй болголоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/10/batsuuriGishuun.jpg

АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд хуралдаж, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг тус намын Үндсэн дүрмийг зөрчсөн хэмээн намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр тус намын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийж, Ж.Батсуурийг АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ.

Ингэснээр тэрбээр АН-ын гишүүн хэвээр үлдэж байна. Харин МАН-ынхантай кноп наймаалцсан хэмээн Б.Бейсен, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, С.Одонтуяа нарыг 8 жилийн хугацаатайгаар хөөсөн юм.