Ч.Өнөрбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орохоор яригдаж буй хүмүүс АН-ыг төлөөлөхгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:erdene unurbayar/291110634_1169430267248213_6129218780149089471_n.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтцээ өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн хуралд танилцуулахаар болоод буй. Уг шинэ Засгийн газарт АН-аас гишүүд томилогдох гэж буй нь нэлээн шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Зарчимгүй улстөр хийж болохгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орохоор яригдаж буй хүмүүс АН-ыг төлөөлөхгүй. Хэрэв эвслийн Засгийн газар байгуулах гэж байгаа бол хууль дүрэм зарчмаараа явах ёстой байдаг.

Үндэсний хэмжээний эрх ашиг байгаад эвслийн Засгийн газар байгуулах бол намуудын Удирдах зөвлөл хуралдаад, хамтарсан ажлын хэсэг гараад зарчмаа тохироод явдаг. Тэр зарчим нь зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө байдаг.

Ардчилсан нам зарчимгүй, дүрэмгүй улстөрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Hogiin hulgaich deeremchin luivarchin aluurchin shorongiin horigdoluud AN namiinhan

  • З
    Зочин

    Тэр зөв л дөө. АН-ын нэрээр их хуралд сонгогодсон. АН-ын их хурал дахь бүлэг намтайгаа зөвшилцөхгүй намын шийдвэрийг сонсохгүй нөгөө намтай ураг барилдаад сайд болох нь логик гэж юм байх ёстой юм бол огт тэрэнд нийцэхгүй б/на. МАНАН бий болохоор хариуцлага ч хэн нь үүрэх нь мэдэгдэхгүй болдог юм билээ. Оюунтолгой дээр тийм л юм болсон биздээ.