Л.Энх-Амгалан: МСҮТ-ийг 2,5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал 4 жилээр төгсөх шаардлагагүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 1 сек
70
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон, техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж буй талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, "УИХ-ын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн болон, техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. МУ-ын Засгийн газраас мэргэжлийн боловсролыг шинэичлж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог шинэчлэх ажлыг засгийн газраас хийж, өнөөдөр их хуралд өргөн барьж байна.

Гол асуудал бол дээд боловсролын тогтолцоо, мэргэжлийн боловсролын тогтолцоон дээр маш том гажиг гарсан. Товчхондоо манай дээд боловсролын тогтолцоо нь мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Монгол Улсыг хөгжих боломжийг дээд боловсрол хомс болгосон.

Их дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байхад, МСҮТ төгссөн хүүхдүүдийн нэг ажлын байран дээр зургаан хүүхдийн ажлын байр оногдож байна. Энэ нь мэргэжлийн болон техникийн сургууль төгсөж буй хүүхдүүд шууд ажлын байртай болж байгаа гэсэн үг. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой болж байна.

Цаашдаа энэ хуулийн төслөөр үнэлгээнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мөн багш нарын ур чадвар, цалин хөлсний асуудлыг анхаарч үзнэ. МСҮТ-ийг 2,5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал 4 жилээр төгсөх шаардлагагүй. Хэрэгцээтэй кредитээ тооцуулаад 1,5 жилээс хоёр жил дээшээ ахин суралцах боломжтой" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu

  • З
    Зочин

    Bitgii gajigt, ikh surguuliin khicheeliin aguulga oor shu

  • З
    Зочин

    Saidaa tsetserlegiin hvvhdvvdiig 6 tsagt taraaj bwal yahwe ajil dunduur 4 30 gej taraad hvvhdee yahaa medehgvi hetsvv yma

  • З
    Зочин

    Saidaa tsetserlegiin hvvhdvvdiig 6 tsagt taraaj bwal yahwe ajil dunduur 4 30 gej taraad hvvhdee yahaa medehgvi hetsvv yma

  • З
    Зочин

    Шаа

  • Z
    Zochin1

    200k-ga oghgvi ymu😆

  • Б
    Б.Батхишиг багш

    МСҮТ болон ПТКоллежийг 2.5 жилээр IV түвшин.р, мэргэжлээ ахиулан техникч.р 1.5 суралцаж V түвшингээр шатлан суралцаад дараа нь их дээд сургуульд суралцахад багц цаг ( кр)-ийг дүйцүүлдэг байхаар сургалтын төлөвлөгөөнд тусгах нь чухал. СТөлөвлөгөө дэхь хичээлийн код дээд сургуулийн хичээлийн кодтой ижил байх хэрэгтэй.