Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг засаж дууслаа
00

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр үүсэн, хучилтын тэгш байдал, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байсан Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийж өчигдөр дуусжээ.



