Х.Энхтуяа төрсөн өдрөөрөө Парисийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/ж.энхтуяа.jpg

Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдаж буй "Парис Гран при-2022" тэмцээний паратаеквондогийн 47 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцож буй паратаеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа, дасгалжуулагч Д.Батнасангийн хамт Парисийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн өнөөдөр буюу 2022.09.06-ны өдөр түүний төрсөн өдөр бөгөөд давхар давхар баяр тэмдэглэж буй үйл явдал болж буй юм.