ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: “Соронз” шиг Ж.Соронзон...

Нийгэм
AltanzagasУнших: 1 мин 29 сек
40
legacy:soronzon/Gol dur Soronzon.jpg

Ж.Соронзонг өнөөдөр ажлаас нь халсан Л.Энх-Амгалан өчигдрийн гол дүр байсан. Тэгвэл тойрохоо зуруулсан Ж.Соронзон яалт ч үгүй өнөөдрийн гол дүр. 30 жилийн түүхтэй гэгдэх “Орос III” сургуульд “соронз” шиг наалдчихаад салдаггүй хүн бол Ж.Соронзон. Угтаа боловсролын салбар боловсон хүчнээр дутна уу гэхээс илүүдэхгүй. Гэтэл Ж.Соронзон энэ салбарт “илүүдэж” байсныг энэ өдрүүдэд бүгд харлаа, үзлээ. Бас хамтдаа дүгнэлээ.

Ах дүү, амраг садантайгаа нийлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг түүнийг боловсролын салбар битгий хэл хуулийн байгууллага ч дийлдэггүй юм байна. Соронз шиг Ж.Соронзон угтаа нэгхэн сарын дараа тэтгэвэртээ гарах байв. Гэтэл өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэдхэн хормын дотор салбараасаа “арчив”. Нэг харвал хүнлэг бус ч юм шиг атлаа, үнэн хэрэгтээ Ж.Соронзон өөрөөсөө л боллоо.

Боловсролын салбарт 30 жил “даам” гарчихсан түүнд сэхээтэн хүнд байх наад захын соёл байсангүй. Харилцаа хандлага, ёс зүйн хувьд ч гэсэн төрд ойртуулж боломгүй хүн гэдэг шиг боловсролын салбар руу ойртуулж боломгүй санагдсанаа нуух юун. Ялагдашгүй эрх мэдэлтэй түүнийг ийнхүү дарж авсан нь өнөөдөр бялдуучдын бухимдлыг төрүүлэхийн зэрэгцээ сургуулийн “амин сүнс” гэх пайзыг зүүлгээд амжив. Ямар сайндаа л сургуультайгаа, Ж.Соронзонтойгоо, юутай ийтэйгээ арчигдах гэж байгаа мэт жагсаад амжлаа.

Үнэхээр Ж.Соронзон захирал сургуулийн "цохилох зүрх" нь байсан юм бол төдийгөөс өдий хүртэлх бүтэн 30 жилийн хугацаанд яг юу хийж бүтээсэн юм бэ. Наад зах нь сургуулиа Ж.Соронзонгүй үед аваад явчих хэмжээний залгамж халаагаа бэлдэхгүй яасан юм бол. Ж.Соронзонгүй бол сүйрэх гээд байгаа сургууль сарын дараа тэтгэвэрт гарахад яах байсан юм бол. Эцэг эхчүүд нь сарын дараа сүйрэх нь илүү гэж бодсон юм болов уу. Үнэндээ мэдэх юм алга.

Ямар ч байсан боловсролын салбарт хэдэн мянган ийм "хүнд гарууд" үүрлэж, өндөглөөд удсаны нэг жишээ бол Ж.Соронзон.

Т.Алтанзагас

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Дээхэн үед нэг сольж үзээд орос 3 их уруудаж ирээд буцааж тавиад дахин сэргэсэн түүхтэй.. Одоо олигтойхон хүн оронд нь тавиад сургалтын чанарыг энэ хэвээр нь үргэлжлүүлээсэй

  • З
    Зочин4 жил өмнө

    Алуурчин Авилгачин 2 ингэх гээд байсан юмаа. Таарсан таар шуудай гэдэг шиг.Ийм л хүмүүс хүүхэд багачууд,оюутан залуусыг сургаж,хүмүүжүүлж байсан байна шүү.Энэ гэр бүл гэж ийм маягаар улс даяар шившгээ хутгах гэж дээ.Их идсэний маргааш гэгчээр...

  • З
    Зочин4 жил өмнө

    Ийм авилгачийн ард Элбэгдорж, М.Энхболд нар байх юм даа. Соронзонгийн нөхөр Лүндэндорж бол Элбэгдоржийн авилгалч хуульч. Тэрбум долларын хөрөнгөтэй шүүгч Монголд байж болдоггүй юм уу? гэж авилгалч шүүгчдийн өмөөрч байсан хүн. Тиймээс Лүндпэндорж, Элбэгдорж нарын том авилгалчдийг шоронд хийх хэрэгтэй. Тэгвэл Сорхонзон мэтийн жижиг авилгалчид ингэж аархахаа болино.

  • З
    Зочин4 жил өмнө

    Бид оросын эрх ашигт үйлчилнэ гэсэн тавиул туршуул ,монголын биш....