С.Баяр: Ерөнхий сайдын ОХУ дахь айлчлалаар МУ хэд хэдэн төслүүддээ амжилттай хариу сонссон баярт мэдээ хүлээн авлаа

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
30
legacy:2025/12/bayardff.jpg

С.Баяр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд анх удаагаа оролцож байгаа билээ. Тэрбээр хийн хоолойн төсөлд Газпром компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийж дуусч байгаагаа илэрхийлсэн. Мөн шинэ сэргэлтийн бодлогын төслүүдээ бүс нутгийн хэмжээнд зарлаж, хөрөнгө оруулагчдыг урих гэх мэт ажлыг хийж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайдын уг ажилд Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Сайдын үгийг анхааран чагнан суух хүмүүс. Монгол улсын залуу удирдагчийн эрс шийдэмгий үйлдэл бүрийг хараад нэгийг бодож хоёрыг тунгаан сууж буй нь илт. Залуу үе сайхан байна. Ахмадуудын алдааг тэд л засна. Монгол улс хэд хэдэн төслүүддээ амжилттай хариу сонссон тухай баяртай мэдээ хүлээж авлаа" хэмээн нийтэлжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    "Монгол улс хэд хэдэн төслүүддээ амжилттай хариу сонссон тухай баяртай мэдээ хүлээж авлаа" - эл үг бидний улс хараат байгааг бүрэн илтгэсээр ... хүссэн төслүүдээ санаснаараа хэрэгжүүлдэг болохын төлөө !!!

  • З
    Зочин

    Ахмадуудын алдааг засна гэдэг чинь С.Баярын Оюутолгойн авилгалын хэргийг хаана гэсэн үг биш. ОТ-оос авсан авилгалаараа АНУ-д 7 хаустай болсон энэ хүн хэргээсээ мултрахын тулд ЕС-дад худал саймширч байна. С.Баяр бол хорт могой. М.Энхболд, С.Баяр, Багабанди, Бадамжунай мэтийн авилгалчдаас МАН салбан учраас ард түмэн итгэл өгсөн. Гэсэн ч тэдний дотор бас л луйварчид үлдсэн. Сү. Батболд, Анандбазар мэт. АН бол бүр авилгалчдаар дүүрсэн. Элбэгдорж, Бат-Үүл, Баярцогт, С.Эрдэнэ, Сайханбилэг, Энхсайхан гээд авилгалчдаа дийлэхээ байсан.