SOCIALPOP: Аймаг, сумдын удирдлагуудын дипломыг нэг мөр шалгая. Гэрээ нэг мөсөн сайн цэвэрлэе…

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2025/12/radnaased1.jpg

"Хуурамч диплом"-ын асуудал хөндөгдөөд багагүй шуугиан тарьсан. Тэр ч утгаараа төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд "дипломоо батал" хэмээн олон нийт шуугиад амжсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд аймаг, сумдын засаг даргаас эхлээд төрийн жинхэнэ албан хаагчдын дипломыг шалга гэж Төрийн албаны зөвлөлд ханджээ.

Тэрбээр, "Ойрын өдрүүдэд их, дээд сургуулийн хуурамч дипломын асуудал нийгмийн анхаарлыг их татаж байна. Ажил нэгэнт эхэлсэн бол аймаг, сумдын удирдлагууд болон түүний тамгын газар, төрийн жинхэнэ албан хаагчдын дипломын асуудлыг нэг мөр шалга гэж Төрийн албаны зөвлөлд хандлаа. Гэрээ нэг мөсөн сайн цэвэрлэе…" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ муу Аяаг өөрийг нь төрөөс зайлуулах хэрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааг багасгаж авилгачдыг ялаас мултрах боломж олгосон. Оймсондоо доллар нуудаг гар хөлөөрөө авилгал авч албан тушаалд дэвшсэн новш.

  • З
    Зочин

    ДАНХАН толгойтыг яаралтай огцруулах хэрэгтэй. Тэр ч бантангийн эзэн дээ. Бакалаврын битгий хэл суурь боловсролгүй шүү