ИНФОГРАФИК: Түгжрэлийг бууруулах 420 тэрбум хэрхэн зарцуулагдаж байна вэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 27 сек
20
legacy:tugjrel hurungu zartsuulalt/Tugjreliin 420 terbum.jpg

Олон нийт түгжрэлийг бууруулахад зарцуулах 420 тэрбум төгрөгийн сургийг нь л сонссоноос хэрхэн, яаж, ямар арга хэмжээ авч байгааг нь ойлголт мэдээлэл тун тааруу яваа. Иймдээ ч түгжрэлийн асуудал хурцаар тавигдаж буй энэ цаг үед 420 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдаж буйг сонирхох нь гарцаагүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд ямар ажлууд хийгдээд байгаа талаар мэдээллийг энд хүргье.

-НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 270 тэрбум төгрөгийг зарцуулаад байна-

legacy:tugjrel hurungu zartsuulalt/1.gif

2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хамгийн том гурван ажилд одоогийн байдлаар 270 тэрбумыг зарцуулаад байна.

-ЗАДАРГАА: 2022 онд түгжрэлийн төслүүд ямар өртгөөр санхүүжиж байна вэ-

legacy:tugjrel hurungu zartsuulalt/2.gif

Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээрээс одоогийн байдлаар хамгийн өртөг өндөртэй нь газар чөлөөлөлт, цэцэрлэгийн хүртээмж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлууд байгаа юм. Тэгвэл эл ажлуудын өртөг, ач холбогдол, одоогийн нөхцөл байдал зэргийн талаар дараах визуалуудад тусгалаа.

-Газар чөлөөлөлтөд 88 ТЭРБУМ-

legacy:tugjrel hurungu zartsuulalt/газар чөлөөлөлт.gif

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 2022 онд 77 ТЭРБУМ-

legacy:tugjrel hurungu zartsuulalt/парк шинэчлэлт.gif

-Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах ажилд 90 ТЭРБУМ-

legacy:tugjrel hurungu zartsuulalt/цэцэрлэгийн хүртээмж .gif

-Замын байгууламжийн ажилд 70 ТЭРБУМ, тохижилтод 31 ТЭРБУМ-

legacy:tugjrel hurungu zartsuulalt/гарааш.gif

-RFID буюу радио давтамжийг ашиглах системд 22.3 ТЭРБУМ-

legacy:tugjrel hurungu zartsuulalt/радио.gif

Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцооллыг албаныхан гаргажээ.

RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана. Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч юм.

Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.