БНСУ болон Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайдууд уулзав

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/65465.jpg

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай 2022 оны 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулсан Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ уулзалтад оролцов.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол нар хоёр талын уулзалт хийжээ.

БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол хэлэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд-2022” хамтарсан сургуулилтад оролцсон явдлыг өндрөөр үнэлсэн юм.