КОВИД-19: Сүүлийн 24 цагт 50 тохиолдол бүртгэгдлээ

COVID-19
DeegiiУнших: 1 мин
00
legacy:Vaktsin/006A7615.jpg

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 50 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа.

Үүнээс 24 нь нийслэлд, 26 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 981 200 болсон аж. Харин тус вирусийн халдвараар нас барагсдын тоо 2129 байна.

Иймд иргэдийг битүү орчинд амны хаалтаа зүүхийг анхааруулж байна.