ЕТГ: Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун манай улсад айлчилна гэдэг ХУДАЛ мэдээлэл

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:hoid/75765022-7968-452E-833B-FC39949AA5BF-810x500.jpeg

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улсад айлчилна гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяраас тодруулахад "Хойд Солонгосын удирдагч манай Улсад айлчилна гэдэг ташаа мэдээлэл. Ямар эх сурвалжтай, тийм мэдээлэл тархсаныг мэдэхгүй байна" хэмээлээ.