Х.Нямбаатар: Улстөрчид, хуулийнханд дээрэмдүүлсэн “Суруга“-гийн хохирогч 70 настай Япон иргэнийг авч ирэхээр ажиллаж байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:Nyambaatar gishuun/нямбаатар.jpg

Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Жапан таун"-ы газрыг улс төрийн хүрээнийхэн, хуулийнхан нийлж хувааж авсан талаар хэллээ. Тэрбээр,

"Жапан таун"-ы газрыг улстөрчид, хууль хяналтынхан нийлж байгаад дээрэмдсэн. Энэ хэрэг шалгагдаад явж байна. Хохирогч нь 70 настай "Суруга" компанийн эзнийг монголд авч ирж том хөрөнгө оруулалт хийнэ гэж газраа худалдчихаад зочид буудалд нь өвс тавьж байгаад, хар тамхины хэргээр шалгана гэж айлгаж явуулаад, бүх газрыг нь хуваагаад авчихсан. Одоогоор “Суруга“-гийн хохирогч 70 настай Япон иргэнийг авч ирэхээр ажиллаж байна Прокурорын байгууллагад байсан, ТЕГ-ыг удирдаж байсан, ЕТГ, УИХ-ын институтад ажиллаж байсан хүмүүс газрыг нь хувааж авсан" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    Монголд хөрөнгө оруулахыг хэн хүсэх вэ дээ. Энэ асуудлыгхуулийн дагуу шийдэж япон иргэнийг хохиролгүй болгох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлыг олон түм энд нээлттэй болгох зүйтэй.

  • З
    Зочин

    Суруга Монголын дээрмийн хэрэгт Хурц, прокурор Энх-Амгалан, буурал Гансүх, Мон Ураны Наранхүү, З.Энхболд гээд Х.Баттулга, Элбэгдорж нарын гар хөлүүд оролцсон. Тэгэхээр 70 настай Япон иргэнийг авчраад нотолгоо гаргуулж, Х.Баттулга, Элбэгдорж хоёрыг яллах хэрэгтэй. Энэ хоёр бол авилгалаар АН-ыг сөнөөсөн буруутнууд.