Б.Энхбаяр: Төрийн өмчийн сургуулийн захирал нь ТӨР-тэйгээ “дайтах” хэмжээнд томортлоо төрийн өмч эзэнгүйджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:zagasaa/123/б.энхбаяр.jpg

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг нийтэлжээ. Тэрбээр,

"Төрийн өмчийн сургуулийн захирал нь ТӨР-тэйгээ “дайтах” хэмжээнд томортлоо төрийн /нийтийн/ өмч эзэнгүйдсэн, төрийн өмчийг хувийн өмч мэт үздэг соёл, хандлага, тэрийг өөгшүүлсэн эрх зүйн орчинтой байна. Төрийн өмчийн реформ, төрийн өмчийн компаны хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ реформыг цогцоор нь ирэх оны өдийд гэхэд УИХ-аар хуулийг нь батлуулах, 2024 оноос хэрэгжүүлж эхлэх их амбицтай байгаа. Муу, болохгүй бүтэхгүй асуудал байгаа бол түүний уг үндэс, шалтгаан тал нь хүнд, тал нь хуульд байдагт итгэдэг дээ" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    НААД ХИЙХ ГЭЭД БАЙГАА ХУУЛИНДАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АХ ДҮҮ, ХУД УРГААРАА БҮЛЭГЛЭН ЭЗЭГНЭДЭГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙГЭЭРЭЙ ДЭ ЭНХБАЯРАА! ТУХАЙЛБАЛ ЭНЭ СОРОНЗОН АВГАЙН НӨХӨР ЛҮНДЭНДОРЖ ГЭГЧ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЯЖСАН. БЭР ДҮҮ Ш.СОЛОНГО ГЭГЧ НЬ ЗГХЭГ-ЫН Д ЭД ДАРГА, ОДОО ҮХЦ-ИЙН ГИШҮҮН ГЭЭД ДАНАЛЗАЖ БАЙНА. ЭНД АШИГ СОНИРХОЛЫН ИХЭЭХЭН ЗӨРЧИЛ ШУУД АГУУЛЖ БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА. Ш.СОЛОНГЫН ТӨРСӨН ЭГЧ Ш.ОТГОНБАЯР ГЭЖ АЙМШИГТАЙ АВГАЙ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ ХЯНАЛТЫН ПРОКУРОР БАЙХДАА ОЛОН ГЭМГҮЙ ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ХОХИРООСНЫГ ХҮМҮҮС САЙН МЭДЭЖ БАЙГАА. ЭНЭ МЭТ БУРАНГУЙ ЯВДЛЫГ ЦЭГЦЛЭХИЙГ ЗАЛУУ УЛСТӨРЧ ХУУЛЬЧААС ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСИЕ.

  • З
    Зочин

    Раш Төмөр замын дарга байхдаа бас л ингэж өөрийн вант улс болгож байсан. Эрдэнэтийг ОБ бас л ингэж байсан. Төрийн байгууллагын дарга болохоороо л хувийнх нь болчихсон юм шиг авирладаг. Идэж уудаг, ажилчдыг зоддог, намайг хэн хэлэхэв гэгч болдог. Авилгал гэгч ингэж л хаа сайгүй улс орныг алж байгаа юм.

  • З
    ЗОЧИН

    нэг юмны дарга болчихоороо бүгд насаараа тэнд заларна гэж бодож өрөөгөө хамгийн эхлээд тохижуулдаг. хэдэн сарын дараа шинэ дарга нь бас л өөрөөгөө шинээр тохижуулаад. төрийн ажил хийж байна гэж бодохоосоо илүү энэ тушаалд яаж удаан сууж ашиг олох вэ гэсэн бодол тэднийг эзэмддэг