Говь-Алтай аймгийн Цээл сумд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн “Босго” гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 13:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг 13:22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цээл сумын Засаг даргаас тодруулахад "иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй" гэв.