Нүүрсхүчлийн хийн баллон тэсэрч, дөрвөн ханатай гэр шатжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-1.jpg

Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн автозамын 3 дахь км гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 107 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ нүүрсхүчлийн хийн баллон тэсэрч, дөрвөн ханатай гэр шатжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 10:11 цагт ирсэн бөгөөд аймгийн ОБГ-ын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 10:26 цагт очиход иргэн С-ийн гагнуур хийх зорилгоор ашиглаж байсан 60 кг-ын багтаамжтай нүүрсхүчлийн хийн баллон тэсэрч, гэр шатаасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй аж.