Хөшигийн хөндийн Нисэх буудал явах замыг маргаашаас ирэх аравдугаар сарын 6-н хүртэл хааж, ЗАСВАРЛАНА

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hoshigiin hondii zam/16489494616248f8d5a9404.jpg

Улаанбаатар–Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг 2022.09.17-ны өдрөөс 2022.10.06-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлахаар болжээ.

Тиймээс жолооч та бүхэн бидний ажлыг хүндэтгэн, замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье гэж Зам тээвэр хөгжлийн төвөөс анхаарууллаа.