Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
OPENDATA: Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжжээ
30

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжжээ. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд тус сургуулийг Ж.Соронзон эзэмшдэг гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Түүнийг 2014.12.18-нд албан ёсоор бүртгэжээ. Мөн хамтран эзэмшигч байхгүй, тэрбээр ганцаараа хувь эзэмшиж байна.
Сануулахад, Тэрбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ сургуулийн өмчийг надад хариуцуулж өгсөн. Би ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж буйн хувиар гэнэт БШУ-ны сайд нь намайг халчихлаа гээд орхиод явчихаж болохгүй байна. Бүх асуудлаа шийдсэний дараа явна" гэсэн байдаг.
http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/9086781

.webp)

