Ховд аймгийн Мөст сумын Хужир, Алтай сумын Бодонч багт хөл хорио ТОГТООЛОО

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 11 сек
10
legacy:hovd zasag/306624061_460930076067226_5558587336199910128_n.jpg

Ховд аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” цаг үеийн асуудлаар хуралджээ. Хурлаар “Тарваган тахал”-ын голомт байж болзошгүй Мөст сум, голомтоос ирсэн халдвартай иргэний ойрын хавьтлын иргэд байгаа Жаргалант сумын нутагт хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал,

-Эрүүл мэндийн сайдын баталсан “Тарваган тахал өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын дагуу тахал туссан байж болзошгүй иргэний нэгдүгээр хавьтлын иргэдийг тусгаарлалтад авч, яаралтай тусламж үзүүлэх;

-Нэгдүгээр хавьтлын иргэдийн оршин суугаа газар болон тахал гарсан байж болзошгүй Мөст сумын Хужирт баг, Алтай сумын Бодонч багт хөл хорио тогтоох;

- Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Ховд аймаг руу орох болон гарч байгаа хөдөлгөөнд хяналт, шалгалт хийж, илэрсэн тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын төв рүү зөөвөрлөж, устгах;

-Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан Тарвага агнах шийдвэрийг хүчингүй болгох;

-Голомтын эрсдэл өндөр Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Манхан, Булган сумдад тарвага агнах, худалдаалах, ахуйн хэрэгцээнд хэрэглэх үйлдлийг зогсоох, хяналт тавьж ажиллах;

-Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж тарвага худалдаалж буй үйлдлийг илрүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Иргэд олон нийтийг тарвага агнахгүй, мах эд эрхтнийг хүнсэнд хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн тарвагыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхээр хадгалж байгаа бол Зооноз өвчин судлалын төвийн 70433726 дугаарт холбогдож устгал хийлгүүлнэ үү хэмээн Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    Urie

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com