Б.Болор: Сургуульд орлогч захирал гэж байхгүй, сургалтын менежер гэж бий. Одоогоор хүнгүй байгаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
40
legacy:bolor/MPA PHOTO-9914.jpg

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, харин тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Сангийн сайд асан Б.Болорыг томилсон.

Харин Ж.Соронзон захирлын ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө орлогч захирлаар томилсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Манай яамнаас Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болорыг томилсон" гэх мэдээллийг өглөө.

Ингээд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болороос дээрх асуудлыг тодрууллаа.

-Сургуулийн захирал Ж.Соронзон ажлаа өгөхөөсөө өмнө өөрийгөө орлогч захирлаар томилсон гэх мэдээлэл байна. Ийм зүйл болсон юм уу?

-Тийм асуудал гараагүй.

-Ер нь Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд орлогч захирлын орон тоо байдаг уу?

-Байгаа. Гэхдээ орлогч захирал гэж хэлэхгүй. Албан ёсны нэршил нь сургалтын менежер юм. Миний хувьд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч болохоосоо өмнө багшлахынхаа хажуугаар сургалтын менежерийн ажлыг давхар хийдэг байсан.

-Тэгвэл одоо энэ албан тушаалд ямар хүн ажиллаж байгаа вэ?

-Одоогоор хүн байхгүй.

-Орлогч захирлыг хэн томилдог юм бол?

-Орлогч захирал гэхээсээ сургалтын менежер гэж ярих нь зөв. Сургуулийн захирал шууд томилдог.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/09/19

    зарим сайт зүгээр л шаачийдаг юмаа. Ядаж асууж тодруулаад сургалтын менежер нь гээд зөв нийтлэхгзй шууд л орлогчоор томилжээ нтр. Энэ сайтууд худал мэдээлэл тараавал арга хэмжээ авдаг зохицуулалт бна уу

  • Н
    Намхай2022/09/19

    Ардчилсан нам төр барьж байх үед Сангийн сайд байхдаа Худалдаа Хөгжлийн банкинд үйлчилж 4 жилийн ял төлөвлөгдөд уйлж гуйсаар 13 сая төгрөгийн торгууль төлөх болж, 4 жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хассан хүнийг орлон гүйцэтгэгчээр томилж болох юм уу? Саад хужаа Энх амгалан !!!!

  • Д
    Дорж2022/09/19

    Сургатын менежер!

  • Д
    Дорж2022/09/19

    Сургатын менежер!