Таван ханатай гэр шатаж, 77 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн нас баржээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 - 2022-01-31T093549.798.jpg

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд таван ханатай гэр шатаж, 77 настай хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй галд өртөн нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 20-ны өдрийн 18:27 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна. Мөн нас барсан иргэний цогцсыг дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.