Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан 75 настай эмэгтэйг эсэн мэнд гаргажээ
00

Сүүлийн үед нүхэн жорлонд унаж бэртэх, улмаар амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн. Тэгвэл Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 13 дугаар гудамжинд нүхэн жорлонд 75 настай эмэгтэй унажээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу 2022.09.21-ний өдөр ирсэн бөгөөд нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход иргэн Г /75 настай, эмэгтэй/ нь 2 метр орчим гүнтэй жорлонд унасан байсан тул эсэн мэнд гаргасан байна.



