Хулан агнаж, түүхий эдийг нь худалдахаар хадгалсан байжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:hulan.jpg

Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн “Э” нь хулан агнасан хэрэг гарчээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан 1 тооны хуланг агнаж, түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан хууль бус үйлдэлд хамаарах учир ус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.