ИНФОГРАФИК: 2 хүүхэд тутмын 1 нь гар утас, компьютерын тоглоом тогтмол тоглодог

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1018/дэлгэцийн донтолт.jpg

2020-2021 оны ҮСХ-ны судалгаанаас авч үзэхэд 5-19 настай хүүхдүүдийн 49.8 хувь буюу 2 хүүхэд тутмын 1 нь гар утас, компьютер болон дэлгэцийн тоглоом тогтмол тоглодог гэсэн үр дүн гарчээ.

Дэлгэцийн тоглоом тогтмол тоглодог хүүхдүүдийг насны бүлгээр ангилж харвал, 5-9 настай хоёр хүүхэд тутмын нэг нь (50 хувь), 10-14 настай хүүхдийн 54.4 хувь нь, 15-19 насны бүлэг 40.3 хувь нь тоглож байна.

Тоглож буй тоглоомын төрөлд:

-Буудлагынх 39.5 хувь,

-Эвлүүлдэг 20.5 хувь,

-Стратегийнх 17.5 хувь,

-Хөдөлгөөнт 14.5,

-Уралдааных 14.4 хувийг тус тус эзэлж байна.

legacy:statistik/Дэлгэцийн тоглоом тогтмол тоглодог хүүхдүүдий.gif