COVID-19: Сүүлийн 24 цагт коронавирусийн 51 тохиолдол шинээр бүртгэгдлээ

COVID-19
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/ковид.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт коронавируст халдварын 26, орон нутагт 25, нийт 51 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс орон нутгийн хувьд Дорноговь, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 835 иргэн эмнэлгийн хяналтад байгаа бол өнгөрсөн хоногт 83 иргэн эдгэрсэн бол Монгол Улсад цар тахал гарснаас хойш хоёр жилийн хугацаанд 982,676 иргэн коронавирусийн халдвараар өвдсөн аж.