Дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтэс өнөөдөр 16 цаг хүртэл ажиллана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:ulsin burtgelin eronhii gazar/JU5A6274.jpg

Улсын бүртгэлийн байгууллага өнөөдөр /2022.09.24/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийг дүүрэг тус бүр Улсын бүртгэлийн хэлтсийн байрандаа 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд Улсын бүртгэлийн дараах лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллах юм. Үүнд:

Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ

Иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагаа

Цахим машин буюу киоскоор иргэдэд үзүүлэх үйлчилгээ

Улсын бүртгэлийн лавлагаа үйлчилгээ

Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх

Үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.