Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
10 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсан 15 настай хүүхдийг эсэн мэнд буулгажээ
00

Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар баг, “Хэрлэн"хорооллын 55 дугаар байр 10 давхар байрны дээвэр дээрээс үсрэх гэж байсан эмэгтэй хүүхдийг эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал, тус дуудлага мэдээлэл есдүгээр сарын 23-ны өдрийн 10:50 цагт ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан очиход тухайн байрны 10 дугаар давхрын дээвэр дээрээс тус сумын А /15 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг ярилцлага хийн 10:53 цагт буулгаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.



