СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баригдаж байгаа барилгын лифтний хонгилын арматурын төмрөн дээр 24 настай эрэгтэй унаж, амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арвай Виллаж” хотхон баригдаж байгаа барилгын лифтний хонгилд 24 настай эрэгтэй унаж, амь насаа алдсан байна.

Тодруулбал, оршин суух хаяг тодорхойгүй иргэн М тус барилгын лифтний хонгилын арматурын төмрөн дээр унаж нас барсан байсан тул ОБГ-ын алба хаагчид цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.

Иймд барилгын ажил хийж байгаа иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм. Түүнээс гадна АНН-үүд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарч ажиллахыг хүсэж байна.