Ж.Ганбаатар: Шатахууны нөөц хэвийн. “Магнай трейд“ компанийн дотоод асуудал

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Ganbaatar gishuun/SHB_2858.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд АИ-92 бензин олгохгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодруулахад "Шатахууны нөөц бий. Ямар нэгэн асуудал байхгүй. "Магнай трейд" компанийн л дотоод буюу санхүүгийн асуудал байсан. Тус компани бол АИ-92 дээр суурилсан компани юм билээ. Өнөө маргаашдаа асуудалтай байгаа ч сарын дараа гайгүй болчих байх. Түүнээс биш шатахуунд хамааралгүй. Тухайн компанийн асуудал" гэлээ.