Ц.Сандаг-Очир: Монголд ажиллах хүн олдохгүй байдаг. Гэтэл ихэнх залуучууд БНСУ руу ажиллахаар явж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/06/sandag_anam.jpg

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн” Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Аудитын дүгнэлт хангалтгүй, уялдаа холбоогүй гэж гарчээ. Үүнтэй санал нэг байна. Яамныхан өөрсдөө үүнтэйгээ санал нэг байна уу. Та бүхэн ажилгүйдлийн түвшинг яаж тогтоодог вэ. Монголд ажиллах хүн олдохгүй байна гээд байдаг. Гэтэл ихэнх залуучууд нь БНСУ руу ажиллахаар гараад явчихлаа" хэмээлээ.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар "Хүмүүсийн ажлын байр харилцан адилгүй байдаг. Зарим тохиолдолд 500 мянган төгрөгийн богино хугацаатай ажлын байр байна. Үүнд тохирсон байдлаар ажлын байрны хөтөлбөр хэрэгждэг. Ажлын байранд дэмжлэг үзүүлсэн бол мөшгих судалгаа хийдэг. Судалгааны үр дүнгээр тухайн хүн ажлын байраа хадгалж чадаж байна уу гэдгийг тодорхойлоод ирэх жилийн үйл ажиллагааг илүү нарийвчлан шинжилдэг" хэмээлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ оролцоо билүү балай хөтөлбөрийг маш сайн шалга ямар ч хэрэггүй бөөн зардал. Баахан идэж уусан унтаж хэвтсэн заваан юмнууд

  • З
    Зочин

    Энэ оролцоо билүү балай хөтөлбөрийг маш сайн шалга ямар ч хэрэггүй бөөн зардал. Баахан идэж уусан унтаж хэвтсэн заваан юмнууд

  • З
    Зочин

    Энэ оролцоо билүү балай хөтөлбөрийг маш сайн шалга ямар ч хэрэггүй бөөн зардал. Баахан идэж уусан унтаж хэвтсэн заваан юмнууд

  • З
    Зочин

    Залуус ажил хийх сонирхолтой байвч залуучуудыг компаниуд голж мөнгө төгрөг хардаг. Залууст төгсөж гарангуут ажлын байрыг нь цаанаас нь дадлага хийсэн компани дээр нь авах хэрэгтэй.Мөн төрийн албаны шалгалтын босго оноог багасгаж, төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлагын шалгалтанд оруулаад тэнцхийн бол чиглэл чиглэлийнх нь дагуу төрийн тусгай албаны шалгалтыг хариуцсан яам, орон нутгийн байгууллага нь авах хэрэгтэй.