Хүүхдийн паркийн 10,2 га газрыг тохижуулах ажил хавраас эхэлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:huuhdiin park/JU5A4864.jpg

Олон жил хэрхэх нь тодорхойгүй байсан хүүхдийн паркийн 10,2 га газарт Рио тинто тохижилт хийхээр санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тохижилтын ажил ирэх хавар эхлэх юм байна.

Эхний жил тохижилт хийгээд, үргэлжлүүлэн 3 жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж, ургуулах ажлыг хийх аж. Харин B хэсэгт ҮСАХ үйл ажиллагаагаа өргөтгөнө. Хүүхдийн паркийн зориулалт өөрчлөгдөхгүй гэж Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ. Мөн тэрбээр "Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд онцгой анхаарч байна. Учир нь иргэдийн биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол ногоон байгууламж, тухтай орчин юм.

Цаашид бүх дүүрэг ногоон орчин, иргэдийн амрах орчин бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана" хэмээлээ.

legacy:huuhdiin park/310675107_678240550324710_4071939234673665527_n.jpg