Д.Тогтохсүрэн: Хэнтийд өмнө нь өндөр төсөв тавигдсан учир одоогийн дүн нь өндөр гараад байгаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:togtohsuren/5e2a9800afbc1 copy.jpg

Ирэх оны төсөвт аймгуудын төсвийг хуваарилсан нь ялгавартай боллоо гэх шүүмжлэл буй. Тодруулбал, Хэнтий аймагт 271 тэрбум буюу хамгийн өндөр төсөв тавигдсан нь шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Өндөр байгаа. Энэ нь өмнө нь өндөр тавьчихсан. Засгийн газар шинэ хөрөнгө оруулалтыг бүгдийг нь зогсоочихсон. Гэтэл өмнө нь өндөр тавьчихсан учраас одоо үлдэгдлийг нь тавихаар өндөр гарч байгаа. Гишүүд бас барьцаад ярьсан. Тэгээд төсвийн номыг үзэхээр арга байхгүй. Өмнө нь өндөр тавьчихсан учраас ялгавартай байдал харагдаад байгаа юм" хэмээлээ.