“Бидний дүүрэг-Миний цэцэрлэг“ аяныг зохион байгууллаа

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:shd/311164467_474295771395107_7417663361915060877_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 78 дугаар цэцэрлэг “БИДНИЙ ДҮҮРЭГ-МИНИЙ ЦЭЦЭРЛЭГ” аяныг эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан, хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”, эцэг, эх асран хамгаалагч нарын дунд “Дүүргээ хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн АХА, “Хөгжилтэй буухиа”- тэмцээнүүд болов. Мөн аяны хаалтын үйл ажиллагаанд цэцэрлэгийн сурагч багачууд “ӨНГӨЛӨГ ӨГЛӨӨ-ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ”-аа эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа зориулж үзүүллээ.

Энэ хичээлийн жилд 78 дугаар цэцэрлэгийн хамт олон оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос хэрэгжүүлж буй “Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас”-ыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хамгийн анхны захиалагч цэцэрлэг боллоо.