Ц.Элбэгдорж УИХ дахь АН-ын гишүүдтэй “Эвлэрэл“-ийн ээлжит уулзалтаа хийжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:AN/310660617_1508143189650120_2361599749326025645_n.jpg

Сүүлийн хэдэн жил хэрүүл маргаантай байсан АН-ынхан өнгөрсөн есдүгээр сарын 28-нд "Эвлэрэл"-ийн уулзалт хийсэн байдаг. Тус уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, Да.Ганболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Сосорбарам, нийтлэлч Баабар, Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Фортуна Н.Батбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Н.Алтанхуягийг төлөөлж, Б.Ариунсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төлөөлж, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, И.Мөнхжаргал, мөн М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Д.Эрдэнэбат, өмгөөлөгч О.Алтангэрэл, Д.Оюундарь, Ч.Отгочулуу, А.Цэрэнбат, н.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Д.Монголхүү гээд тус намын олон гишүүд оролцсон байдаг.

Тэгвэл Ц.Элбэгдорж "Эвлэрэл"-ийн ээлжит уулзалтаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хийжээ. Уулзалтад АН-ын бүлгийн 11 гишүүнээс 10 нь буюу Д.Бат-Эрдэнээс бусад нь бүгд оролцсон байна.

Энэ тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Эрхэм гишүүдтэй уулзлаа. Халуун дотно яриа өрнүүлэв. Түмний үйлс, намынхаа нэгдэл нягтралын төлөө итгэл төгс байна дөө" хэмээжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа авилгалыг гааруулж, Миегомбын Энхболдтой хамтран МАНАН байгуулж, шүүх цагдааг өөрсдийн нохой болгож, Чимгээ мэт жирийн иргэдийг хилс хэрэгт гүтгэн эрүүдэж, Эрдэнэтийн 49, АСЕМ, Дарханы Төмөрлөг, Хөтөл, ТТ, ОТ, Ачит Ихт гээд олон луйварт оролцож, АН-аа сөнөөсөн хүн. Одоо ард түмэн Элбэгдорж бол АН гэж ойлгоод итгэхээ больсон. АН сонгуульд суудал авахаа больсон. Одоо АН сөнөсөн.

  • З
    Зочин

    цуст алуурчин уравсан хулгайч Элбэгдоржийг байгаа цагт монгол улс ард иргэд хэзээч амар заяа үзэхгүй

  • А
    Айж эхэллээ -МАН

    МАН улс төрч нар нойргүй хонох өдрүүд ирлээ. 2024 онд МАН рон зай маш муу байгаа. Ганц хөзөр Х.Баттулга- С.Эрдэнэ цаад нөхдүүд улс төрөөс холдоод явах болов уу?