С.Эрдэнийн удирдаж буй ҮБХ-ны хуралдаанд Ц.Элбэгдорж оролцож байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:AN/310825713_814156659639726_1605463569939941056_n.jpg

Ардчилсан намын “Үндэсний Бодлогын Хороо” өнөөдөр намрын анхдугаар хуралдаанаа хийж байна. Хуралдааныг АН-ын дарга С.Эрдэнэ удирдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ҮБХ-ны дарга, Тамгын газрын дарга нарыг сонгох юм. Тодруулбал, Ардчилсан нам, МАН-ын УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих Сүүдрийн парламентыг удирдах ҮБХ-ны дарга, Тамгын газрын дарга нар сонгогдоно.

Өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож байна. Тэрбээр намынхаа эвлэрлийн төлөө намын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, намын лидерүүдтэй уулзсаар байгаа билээ.

legacy:AN/310847007_2236291523207010_1409241205285423324_n.jpg