“Осолдсон машин Баян-Өлгий аймгийн ЗД-ын ахынх эзэмшлийн машин байсан“

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:зураг11 (34) copy.jpg

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан.

Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осолдож, улмаар мөрөндөө гэмтэл авч, эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Жижүүрийн шуурхай утсанд аравдугаар сарын 15-ны 19.00 цагт иргэнээс осол гарсан тухай мэдээлэл ирсэн. Энэ дагуу Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгасан. Шалгалтын явцад Баян-Өлгий аймгийн Засаг даргын төрсөн ахын эзэмшлийн машин болох нь тогтоогдсон. Осол юунаас болсон, машиныг хэн барьж явсан зэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгаж байна" хэмээлээ.