УИХ-ын дарга Г.Занданшатарын цахим хуудсыг хөтлөхдөө БНМАУ хэмээн бичсэн хэвлэлийн албаны дарга нь ажлаа өгөхөөр болжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 7 сек
80
legacy:erdenebayar ih hural/310300959_5601865269873933_7325918767114178491_n.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн өдрүүдэд Турк улсад албан айлчлал хийсэн. Энэхүү айлчлалынхаа тухай цахим хуудаснаа бичихдээ "Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж нэр томъёо хэрэглэсэн нь олны шүүмжлэл дагуулсан.

Тэгвэл түүний цахим хуудсыг хөтөлдөг УИХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр хариуцлага хүлээж ажлаа өгөхөөр болжээ. Энэ тухайгаа "Монгол Улсын Их Хурлын дарга 2022.10.13-17-нд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна.

Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо.

Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан.

Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье" хэмээжээ.

legacy:erdenebayar ih hural/312203171_2308780925954902_7565182740249340062_n.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    hi

    энэ хүн УИХ-ын цахим хуудсыг хөтөлнө үү гэхээс яагаад хувь хүний блог-ыг хөтлөөд явж болдог юмуу. Өөрөө хөтөлсөн болж магтуулчихаад алдаа гархаар бусддаа бурууг нь үүрүүлж болох уу. Эцсийн дүндээ хэний буруу вэ

  • H
    hi

    энэ хүн УИХ-ын цахим хуудсыг хөтөлнө үү гэхээс яагаад хувь хүний блог-ыг хөтлөөд явж болдог юмуу. Өөрөө хөтөлсөн болж магтуулчихаад алдаа гархаар бусддаа бурууг нь үүрүүлж болох уу. Эцсийн дүндээ хэний буруу вэ

  • З
    Зочин

    Төрийн алба яагаад ийм дампуу болов? Энд хэн буруутай вэ?

  • З
    Зочин

    Төрийн алба яагаад ийм дампуу болов?

  • З
    Зочин

    Danzanshatar ooroo ogtsor

  • З
    Зочин

    Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд цахим хуудастай байхын хэрэг юун?! Тэдний бүхий л мэдээлэл албаны шугамаар явдаг байх учиртай.

  • З
    Зочин

    цүнх баригч нарт төрийн ажил даатгаж болохгүйг одоо харж буй за

  • З
    Зочин

    бизнес мэдээ хөтөлдөг сэтгүүлчээр их хурлын хэвлэлийн алба удирдуулахаар ийм л юм болно шд