Ерөнхий сайд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах ЗАХИРАМЖ гаргажээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:arhangai aimag/04-56.jpg

Архангай аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан өнгөрсөн сарын 29-ний өдөр болж, аймгийн Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан. Тодруулбал, шөнийн 02.15 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож огцруулахыг төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймгийн Засаг даргыг огцруулах захирамжийг энэ сарын 11-ны өдөр гаргаснаар М.Батжаргалыг огцруулаад байна.


legacy:arhangai aimag/308310654_5636569439759678_4922493621703895594_n.jpg